Биеэ жигд борлуулж тайзан дээр төгс харагдах нь Get Buffed биеийн скрабаас эхэлнэ. Энэхүү скраб нь байгалийн гаралтай гуужуулагч бодис, ургамлын ханд, эрдэс витаминуудыг агуулсан бөгөөд энэ нь таны арьсны рН түвшинг тэнцвэржүүлэхэд туслахын зэрэгцээ наранд биеэ шарахгүйгээр арьсаа борлуулахад таны арьсыг бэлдэж өгдөг тусгайлан гаргасан бүтээгдэхүүн юм.
Манай Pro Tan брэндийн бие борлуулах аль ч бүтээгдэхүүнийг анхлан хэрэглэхээс өмнө Get Buffed-ыг хэрэглэснээр арьсыг илүү гүн, жигд борлуулахад туслахаас гадна илүү удаан хадгалах боломжийг олгодог.
Энэхүү зөөлөн бүтэцтэй скраб нь таны арьсыг цэвэр, торгомсог зөөлөн болгохын зэрэгцээ халуун орны манго болон папаяа жимсний цэвэр охь нь танд сэнгэнэсэн мэдрэмж төрүүлж, таатай үнэрийг мэдрүүлнэ.
GET BUFFED® Pre-Tan Body Scrub
Pro Tan брэндийн бие борлуулах бүтээгдэхүүнийг түрхэхээс өмнө хэрэглэнэ. Шүршүүрт орж байхдаа гарын алган дээрээ юмуу даавуун бие угаагч дээрээ хангалттай хэмжээгээр авч бага зэргийн даралттайгаар бүх биеийг массажлан үрнэ. Үүний дараа усаар зайлж, шаардлагатай тохиолдолд гуужуулалтыг дахин хийнэ.
24-48 цагийн хооронд таны захиалсан байршилд хүргэгдэнэ.