top of page

Original Competition Color Tanning нь тайзны халуун гэрэлд ч урсаж арилахгүй төгс өнгийг гаргана. Энэхүү онцгой, урсаж арилдаггүй бүтэц бүхий бүтээгдэхүүн нь будгийг арьсанд сайтар шингээж, таны арьсыг дөрвөн цагийн дотор л гайхалтай борлуулахад бэлдэж өгөх болно. 
Төгс өнгийг гаргахын тулд:
Цайвар арьсанд: ҮЗҮҮЛБЭР БОЛОХООС 2 ӨДРИЙН ӨМНӨ түрхэнэ. Илүү гүн, тод өнгийг оруулахын тулд 4-8 цагийн дараа дахин түрхэнэ. Энэ хооронд бүлээн усаар зайлж болно ба харин хамгийн сүүлд түрхсэний дараа зайлж болохгүй.
Бор арьсанд: ҮЗҮҮЛБЭР БОЛОХЫН ӨМНӨХ ӨДӨР түрхэнэ. Илүү гүн, тод өнгийг оруулахын тулд 4-8 цагийн дараа дахин түрхэнэ. Энэ хооронд бүлээн усаар зайлж болно ба харин хамгийн сүүлд түрхсэний дараа зайлж болохгүй.

PRO TAN® Overnight Competition Color Base Coat (спонжны хамт)

SKU: 05-1001
₮145,000.00Price
  • ХЭРЭГЛЭХИЙН ӨМНӨ САЙТАР СЭГСЭРНЭ. Pro Tan Overnight Competition Color-ыг эхний удаа болон дахин түрхэхийн өмнө хөлс дарагч юмуу биеийн тос ТҮРХЭЖ БОЛОХГҮЙ. Цэвэрхэн, гуужуулалт хийсэн арьсан дээрээ спонжоор түрхэнэ. Спонж руу шууд цацах юм уу эсхүл саванд хийж байгаад спонжоо дүрж шингээн түрхэж болно. Үсний шугам, өвдөг, тохой, шагай орчимд хөнгөн товшилттойгоор биеийнхээ хүссэн хэсэгтээ түрхэнэ. Тэр даруй борлох эффектийг харж болох ба 4-8 цагийн дотор илүү бараан бор өнгөтэй болно. 5-10 минут хүлээн бүрэн хатсаны дараа хувцсаа өмсөнө. Түрхсэний дараа хөлрөх юм уу ус хүргэхээс зайлсхийнэ. Илүү гүн бор өнгөтэй болгохыг хүсвэл дахин түрхэнэ. Маргааш өглөө нь илүүдэл будгийг усаар зайлснаар илүү натурал өнгөтэй болно. Нүүрэндээ спонж ашиглан хөнгөн түрхэнэ. Нүд, уруул, салст бүрхэвчид хүрэхээс зайлсхийнэ. Нүүр рүүгээ шууд цацаж болохгүй.
    Тэмдэглэл: Сүүлд түрхсэний дараа хэр гүн өнгөтэй болгохыг хүсэж байгаагаас хамаарч усаар зайлах эсэхийг шийднэ.
    ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЭХИЙГ ХҮСВЭЛ: Будгийг илүү сайн шингэж, гүн оруулахын тулд түрхэхээс өмнө 3 өдөр дарааллан бүх биеэ Get Buffed Гуужуулагчаар угааж, арьсны гадаргыг гөлгөр болгож бэлдэнэ. 
    ХЭДЭН УДАА ТҮРХЭХ ВЭ: Хэдэн удаа түрхэх нь таны өөрийн арьсны өнгө, хэр бор болохыг хүсэж байгаа эсэх, мөн таны арьс хэр шингээх чадвартай эсэхээс хамаарна.  Ерөнхийдөө цагаан арьстай бол 2 удаа, бор арьстай бол 1 удаа түрхэнэ. Харин бодибилдингийн тамирчдад 3 удаа түрхэхийг зөвлөдөг.
    1 өдөрт 2-ээс дээш удаа түрхэж болохгүй. Үзүүлбэр болохоос 2 өдрийн өмнөөс түрхэж эхлэх нь тохиромжтой. Хэрэв хүсвэл Pro Tan Overnight Competition Color-ыг түрхсэний дараа шууд Pro Tan Instant Competition Color Top Coat юмуу Pro Tan Instant Super Dark Competition Color Top Coat-ыг түрхэн илүү гүн, жигд өнгөтэй болно.

  • 24-48 цагийн хооронд таны захиалсан байршилд хүргэгдэнэ.

You might also like

bottom of page