top of page

Үйлчилгээний нөхцөл

Бүртгэл

1.Үйлчилгээ авах үндэслэл
1.1.Хэрэглэгчийн Хувийн бүртгэл хийгдсэнээр Хэрэглэгч онлайн дэлгүүрийг ашиглах бүрэн эрх үүснэ.
2.Насны хязгаар
2.1.Хэрэглэгч нь 18 насанд хүрсэн байх ёстой бөгөөд 18 насанд хүрээгүй этгээд Хэрэглэгч болохыг хориглоно.
2.2.Байгууллага нь бүртгэгдэж буй Хэрэглэгчийг 18 нас хүрсэн эсэхийг биечлэн шалгах боломжгүй тул Хэрэглэгч Зөвшөөрөх үйлдлээр баталгаажуулснаар түүнийг 18 нас хүрсэн этгээд гэж ДМ үзнэ.
2.3.18-аас доош насны этгээдийг Хувийн бүртгэл үүсгэж буй тохиолдолд өөрийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс зөвшөөрөл авах үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүйгээс үүдэн гарах аливаа хохирол, гэм хорыг байгууллага хариуцахгүй.
2.Бүртгэл хувийн байх
2.1.Хэрэглэгч нь зөвхөн өөрийн бүртгүүлсэн Хувийн бүртгэлээрээ дамжуулан Онлайн дэлгүүрийг ашиглана.
2.2.Хэрэглэгч нь өөрийн Хувийн бүртгэлтэй холбоотой мэдээллийн нууцаа чандлан хамгаалах, гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх үүрэгтэй.
2.3.Хэрэглэгч энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 2.2-т заасан үүргээ зөрчсөнөөс өөрт нь болон гуравдагч этгээдэд учирсан хохирол, гэм хорыг байгууллага хариуцахгүй бөгөөд байгууллагад учирсан хохирол, гэм хорыг Хэрэглэгч хариуцан арилгах үүрэгтэй.
3.Хувийн бүртгэл үүсгэх
3.1.Хэрэглэгч энэхүү дор дурдсан мэдээллийг онлайн дэлгүүрт бүрэн оруулах буюу өөрөө үүсгэснээр байгууллагад дамжуулахыг зөвшөөрснөөр Хувийн бүртгэл үүсэх ба онлайн дэлгүүрийг ашиглах эрх нээгдэнэ.
3.1.1.Хэрэглэгчийн утас эсвэл и-мэйл хаяг;
3.1.2.Хэрэглэгч өөрөө нууц үгээ үүсгэж, оруулах.
3.2.Хэрэглэгч өөрийн мэдээллийн үнэн зөвийг бие даан хариуцна.
3.3.Хэрэглэгчийн Хувийн бүртгэлийн мэдээлэл бүрэн бус, алдаатай, буруу байсны улмаас байгууллага болон гуравдагч этгээдэд учирсан аливаа хохирол, гэм хорыг Хэрэглэгч бие даан хариуцан арилгах үүрэгтэй.

Захиалга

4.Захиалга өгөх
4.1.Хэрэглэгч нь Захиалгаа хоногийн 24 цагийн хугацаанд хэдийд ч хийх боломжтой байна.
4.2.Хэрэглэгч нь Захиалга хийхдээ онлайн дэлгүүрийн санал болгож буй бараа
бүтээгдэхүүний мэдээлэлтэй сайтар танилцаж, тэдгээрээс сонголт хийж, тус сонгосон бараа бүтээгдэхүүнээ Сагсанд хийж, төлбөр төлөх арга хэрэгслээ сонгосноор Захиалга үүснэ.
4.3.Хэрэглэгч нь нэг Захиалгаар хэд хэдэн бараа бүтээгдэхүүн захиалж болно.
4.4.Хэрэглэгч нь Санхүүгийн үйлчилгээ ашиглах бол тухайн Санхүүгийн үйлчилгээг үзүүлэгч байгууллагын үйлчилгээний мэдээлэл, нөхцөлтэй сайтар танилцаж, шаардлагатай тохиолдолд онлайн дэлгүүр, эсхүл Санхүүгийн үйлчилгээг үзүүлэгч байгууллагаас тодруулсаны үндсэн дээр Захиалга хийх үүрэгтэй.
5.Захиалга баталгаажих
5.1. Хэрэглэгч https://phginternational.mn/ веб хуудсаар дамжуулан онлайн дэлгүүрээс Захиалга хийх бөгөөд тухайн захиалсан бараа бүтээгдэхүүний Нийт төлбөрийг өөрөө төлсөн, эсхүл Санхүүгийн үйлчилгээг ашиглан төлсөн тохиолдолд Захиалга баталгаажна.
5.2. Хэрэглэгч нь Захиалгаа баталгаажуулахын өмнө Захиалгын мэдээлэл, хэрэв Санхүүгийн үйлчилгээг ашиглаж буй бол тухайн Санхүүгийн үйлчилгээний нөхцөл, мэдээллийг тус тус үнэн зөв байгаа эсэхийг нягталж шалгах үүрэгтэй.
5.3. Хэрэглэгч нь Үйлчилгээний нөхцөлийн 5.2-д заасан үүргээ биелүүлээгүйн улмаас Захиалгаа буруу хийж, баталгаажуулсан бол бараа бүтээгдэхүүн буцаах (Хэрэглэгчийн өгсөн хаягт хүргэх болон буцааж онлайн дэлгүүрт хүргэх)-тай холбоотой Хүргэлтийн хөлсийг бүрэн хариуцна.
5.4. Барааны төрөл, хэлбэр, жин, овор хэмжээнээс хамааран захиалга болон хүргэлт хийх хугацаа харилцан адилгүй байх боломжтой. Хэрэв Хэрэглэгчийн захиалсан бараа бүтээгдэхүүн онцгой шинж чанартай байх тохиолдолд тухайн үед нь Хэрэглэгчид мэдэгдэх, тодруулах, Захиалгыг дахин баталгаажуулж хүргэлтийн нөхцөлийг тодорхойлно.
6.Захиалга цуцлах
6.1.Онлайн дэлгүүрийн зүгээс дараах тохиолдолд Захиалгыг цуцлах эрхтэй:
6.1.1.Хэрэглэгч Нийт төлбөрөө төлж Захиалгаа баталгаажуулаагүй;
6.1.2.Онлайн дэлгүүрт байршсан бараа бүтээгдэхүүний үнэ буруу тавигдсан;
6.1.3.Хэрэглэгч Нийт төлбөрийг дутуу, эсхүл буруу шилжүүлсэн;
6.1.4.Хэрэглэгчийн захиалсан бараа бүтээгдэхүүнийг худалдах боломжгүй болсон (дууссан, гэмтэлтэй бараа үлдсэн гэх мэт);

6.1.5.Хэрэглэгч бараа бүтээгдэхүүнийг цааш нь дамжуулан зардаг байж болзошгүй гэх эргэлзээ төрсөн;
6.1.6.Давагдашгүй хүчин зүйл үүссэн үед Бидний зүгээс Захиалгыг хүргэх боломжгүй болсон;
61.7.Хувийн бүртгэл, Захиалга өгөх мэдээллийг буруу, дутуу, худлаа бөглөсөн;
6.1.8.Хэрэглэгч Санхүүгийн үйлчилгээнээс татгалзсан буюу цуцлах хүсэлтийг Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагад гаргасан.
6.2.Хэрэглэгчийн зүгээс дараах тохиолдолд Захиалгыг цуцлах эрхтэй:
6.2.1.Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлийн 6.1-д заасны дагуу Нийт төлбөрөө төлж Захиалгаа баталгаажуулаагүй үед;
6.2.2.Хэрэглэгч Нийт төлбөр төлж Захиалгаа баталгаажуулсны дараа, бараа бүтээгдэхүүн Хүргэлтэд гарахаас өмнө онлайн дэлгүүрт мэдэгдсэн.

6.2.3.Хэрэв Хэрэглэгч Нийт төлбөрөө Санхүүгийн үйлчилгээ ашиглан төлсөн бол тухайн Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага зөвшөөрсөн тохиолдолд Захиалгаа цуцалж болно.
6.3.Хэрэглэгчийн Захиалга баталгаажсаны дараа Үйлчилгээний нөхцөлийн 6.1.2-6.1.8 болон 6.2.2-т заасны дагуу цуцлагдсан бол төлбөрийг Хэрэглэгчийн нэр дээрх банкин дахь дансанд 100 хувь буцаан шилжүүлнэ. Хэрэв 6.2.3-т заасны дагуу цуцлагдсан бол Хэрэглэгчийн авсан Санхүүгийн үйлчилгээг цуцлах, тухайн үйлчилгээг ашиглах үед Хэрэглэгчээс төлсөн төлбөрийг түүнд буцаах асуудлыг Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай хамтран ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэнэ.
6.4.Онлайн дэлгүүр нь Үйлчилгээний нөхцөлийн 6.1, 6.2.1-д заасан үндэслэлээр Захиалгыг хэдийд ч цуцлах эрхтэй.
6.5.Хэрэглэгч нь 6.2.2-д заасан үндэслэлээр Захиалгаа цуцлах бол Захиалга цуцлах тухай хүсэлтийг зөвхөн Захиалга Хүргэлтэд гарахаас өмнө гаргах эрхтэй ба Захиалга цуцлах тухай хүсэлтээ онлайн дэлгүүрийн 77115656 дугаарын утсаар мэдэгдэх үүрэгтэй.

Гэрээт борлуулагч

Гэрээт борлуулагчаар хамтран ажиллах хүсэлтэй хувь хүн, хуулийн этгээд 77115656 дугаарт холбогдоно уу.

Payment Methods

Төлбөрийн хэрэгсэл

- Банкны карт /VISA, MASTERCARD, UNIONPAY, дотоодын/
- Банкны зээл, зээлийн аппликейшн
- Дансны дугаараар шилжүүлэг хийх

bottom of page